Хоггүй бол ГОЁ” уриан дор хаврын их цэвэрлэгээг эхлүүллээ

Хоггүй бол ГОЁ” уриан дор хаврын их цэвэрлэгээг эхлүүллээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ сарын 22,23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албад, иргэд, ААН-үүд хамтран “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриан дор Хаврын Их Цэвэрлэгээг эхлүүллээ. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой. Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр: “Баянзүрх дүүргийг хоггүй болгохын тулд бид Нийслэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч томоохон стратеги, бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаад явж байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийг бид нэг хоногийн дотор хоггүй болгох боломжгүй. Тэр ч үүднээсээ бодлогын томоохон шийдвэр, хэлэлцээр, төлөвлөгөө гарах хүртэл гараа хумиад суухгүйгээр иргэд, ААН-үүд, төрийн алба хаагчидтай хамтраад амралтын өдрүүдэд дүүргийнхээ хогуудыг боломжоороо ачиж, бага ч болтугай хувь нэмэр оруулахаар боллоо” гэсэн юм.186504737 799169437375803 1920139759111451874 n Хаврын их цэвэрлэгээнд нийт дархлаажуулалтын 2-р тунд бүрэн хамрагдсан төрийн алба хаагчид болон иргэд, аж ахуй нэгжүүд нэгдэж, өөрсдийн амьдарч, ажиллаж буй ойр орчмоо цэвэрлэх юм гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.189711612 481359172977995 6625098247763316783 n187962566 221792632769868 3881364742409099800 n186486156 2831597283757156 328361611074029552 n 300x184

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.