Баянзүрх дүүрэг дэргэдээ "SHARE CENTER"-тэй боллоо

Баянзүрх дүүрэг дэргэдээ "SHARE CENTER"-тэй боллоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс залуучуудыг дэмжих зорилгоор дундын оффис буюу ShareCenter-ыг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцлоо.195539605 961282941312186 5000780828575645993 n196106599 2956505687961964 1809737119191939951 n Уг төв нь Орон нутгийг хөгжүүлэх сэтгэл, зүтгэлтэй, шилдэг санаатай залуусын төсөл хөтөлбөрийг дэмжинэ. Цаашлаад Баянзүрх дүүрэгт хийгдэх ажлуудад залуусын санаа бодлыг тусгаж, хамтран ажиллах зорилготой байна. Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга  Н.Баярмөнх хэлэхдээ “21-р зуун техник технологийн эрин үед төрийн байгууллага, тэр дундаа орон нутгийн байгууллага залуусаа дэмжих хэрэгтэй. Баянзүрх дүүргийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр залуучуудын тархинд, сэтгэлд бий. Тэрийг ил гаргаж, дүүргийн хөгжилд залуусынхаа оролцоог нэмэхийн тулд ShareCenter-г ажиллуулахаар боллоо. Галзуу санаа, шилдэг төсөлтэй залуусыг Баянзүрх дүүрэг дэмжихэд бэлэн” гэв.196072045 1310899139307466 2829095527256099166 n1 [su_quote]ShareCenter-ын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт ашиглагдаагүй удсан талбайг тохижуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгээр засвар хийж, тохижуулсан байна. [/su_quote] 168521112 4082692208473501 534954659367458558 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.