Шинжилгээний цэгүүд түргэвчилсэн оношлуур ашиглаж эхэллээ
Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүдэд 2021.06.03-ны өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтээр антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээ хийхээр боллоо.
Тодруулбал, Улсын онцгой комиссын 2021 оны 46 дугаар тушаалын 2.1.3 дугаар заалтад заасны дагуу шинжилгээний цэгүүдэд антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг авахаар боллоо.
[inlinetweet prefix="Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон эсвэл хөдөө орон нутагт зорчих иргэдээс PCR шинжилгээ авах юм." tweeter="" suffix=""]Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон эсвэл хөдөө орон нутагт зорчих иргэдээс PCR шинжилгээ авах юм. [/inlinetweet] 0-17 насны хүүхдүүдэд Коронавирусын шинжилгээ шаардахгүй, шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох арга хэмжээг авах юм.
[inlinetweet prefix="Түргэвчилсэн шинжилгээг Баянзүрх дүүргийн "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбайд авч байна." tweeter="" suffix=""]Түргэвчилсэн шинжилгээг Баянзүрх дүүргийн "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбайд авч байна. [/inlinetweet]
Та өөрийн гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.