Тусгай хамгаалалтай бүс рүү дайрч орсон Б.Цэгмэдийг 7 хоног баривчилж, 1 хоног албадан сургана
Өчигдөр буюу 05-р сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчид элчин сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслолын үеэр иргэн Б.Цэгмэд "амьжиргаа цагаан" ачааны машинаар талбайн гол руу дайрч орсон билээ.
[su_quote]Тухайн үед иргэн Б.Цэгмэд "шатахууны үнийг эсэргүүцсэн авто машинтай жагсаал"-д оролцож, төрийн ордныг тойрч явж байсан бөгөөд талбайн зүүн талд ирэх үеэрээ ёслол болоход бэлтгэн татсан хамгаалалтын бүс рүү машинтайгаа шууд дайрч орсон юм. [/su_quote]
Гэвч төв талбай нь Төрийн тусгай хамгаалалтын бүс бөгөөд түүний уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шүүхэд шилжүүлжээ. Улмаар шүүхээс иргэн Б.Цэгмэдийг зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Б.Цэгмэдийн машины тэвшин дээр "Ард түмнээ аврах хөдөлгөөн"-ий зохицуулагч Б.Жагар сууж явсан бөгөөд түүнд шүүхээс ямар шийтгэл оногдуулаагүй өнгөрүүслэн бололтой.
https://www.facebook.com/policemng/videos/614826579010476/?t=21
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.