Зам тээврийн ослоор 15 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ
2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 269 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
[inlinetweet prefix="Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, 1 хүн нас барсан бол орон нутагт 10 хүн гэмтсэн байна." tweeter="" suffix=""]Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, 1 хүн нас барсан бол орон нутагт 10 хүн гэмтсэн байна. [/inlinetweet]Хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгджээ. Тухайлбал:
Нийслэлд:
-2021.06.24-ний өдрийн 13:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Налайхын замд суудлын автомашин замын хашлага мөргөж зорчигч 3 настай хүүхэд гэмтсэн.
-2021.06.24-ний өдрийн 15:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
-2021.06.24-ний өдрийн 20:00 цагийн орчим Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө суудлын автомашин унадаг дугуйтай мөргөлдөж дугуйтай явсан 19 настай эрэгтэй гэмтсэн.
Орон нутагт:
-2021.06.24-ний өдрийн 06.00 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
-2021.06.24-ний өдрийн 11:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Баян-Уул сумын нутагт 2 мотоцикль мөргөлдөж жолооч зорчигч 2 хүн гэмтсэн.
-2021.06.24-ний өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт бага оврын жийп автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
-2021.06.24-ний өдрийн 06.00 цагийн орчим Төв аймаг Лүн сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 3 хүн гэмтсэн.
-2021.06.24-ний өдрийн 23:00 цагийн орчим Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 настай, 3 настай 2 хүүхэд хүн гэмтсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Зорчигч гэмтсэн-3
- Зорчигч гэмтсэн-10
- Онхолдох хэлбэрээр-4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.