20,000 өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

20,000 өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.

Дүүргийн хэмжээнд 37,097 нүхэн жорлон байна. Түүнээс нэн шаардлагатай буюу үерийн улмаас хальж, урсах эрсдэлтэй олон жил болсон 20,000 нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийж байна. Энэ ажлын хүрээнд үнэрийг дарж, лагийг задалж, шингээх үйлчилгээний бодис ашиглан нүхэн жорлонгийн гадна болон  дотор талын кабины ариутгал,  орчны 100 метр зайд  халдваргүйтгэл хийж байгаа юм.IMG 176211

Халдваргүйжүүлэлт хийх мэргэжлийн байгууллагуудын 15 машин, 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 29-ний өдөр хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ. [inlinetweet prefix="Одоогийн байдлаар дүүргийн 8 хороонд 7900 гаруй өрхөд халдваргүйжүүлэлт хийгээд байна." tweeter="" suffix=""]Одоогийн байдлаар дүүргийн 8 хороонд 7900 гаруй өрхөд халдваргүйжүүлэлт хийгээд байна.[/inlinetweet]IMG 17824

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.