Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох асуудлыг МАН-ын УЗ-өөр хэлэлцэж эхэллээ
МАН-ын Хяналтын хороо өчигдөр буюу 05-р сарын 18-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гаргах өргөдлөө хшртэл өгөөд байсан юм.
[su_quote]Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17:30 цагаас шуурхай хурал зарлаж, хуралдуулсан. Хурлаараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт тооцсон Хяналтын хорооны шийдвэр нь үндэслэлгүй гэж үзжээ.[/su_quote]
Тиймээс намын даргадаа санал хүргүүлж дээрх гишүүдэд хариуцлага тооцох эсэх асуудлыг намын Удирдах зөвлөлөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Ингээд бүлгээс хүргүүлсэн саналын дагуу МАН-ын удирдах зөвлөл мөн шуурхай хуралдаж эхэллээ. Удирдах зөвлөл дээрх гишүүдэд тооцсон хариуцлагыг хэвээр үлдээх үү эсвэл цуцлах уу гэдгийг шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.