Улаанбаатар хотод 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
[Tweet "Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун, дулаан байна."]
2021 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. [Tweet "Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно."] Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.