“Спутник V” вакцины эхний ээлж 4-р сарын 10-нд ирнэ

Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай удаа дараа захидлаар харилцан, цахимаар ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулсан байна. Гэрээ ёсоор эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болсон тухай Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ОХУ-аас Спутник V вакцины 300,000 тунг нь хандиваар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцаж байгаа" гэж мэдээллэж байсан юм. Энэ мэтээр Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлж ажиллаж байна. [su_quote]Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, мөн энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэж Сангийн сайд Б. Жавхлан өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээллээ.[/su_quote] [Tweet "Өнөөдрийн байдлаар манай улс 323 мянга 690 иргэнээ вакцинжуулаад байна."]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.