Өнөөдөр уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
[Tweet "Өнөөдөр уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхитай байна."]
2021 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. [Tweet "Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна."] Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.