ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо
[Tweet "ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо."]
Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэрээр,
"ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна.
Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.