Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Өнөөдөр:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
- Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сонирхуулахад, 3 дугаар сарын 22-ний байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилготой зээлийн хүрээнд 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Ипотекийн зээлийн тухайд, 1,603 зээлдэгчид 121.4 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.