1981 оны энэ өдөр төрсөн Гүррагчаа нэртэй 15 хүүхэд байдаг
Өнөөдөр Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байна. Одоогоос 40 жилийн өмнө энэ түүхэн үйл явдалтай давхцан, Монгол улсад 206 хүүхэд мэндэлжээ. [Tweet "Монгол хүн сансарт ниссэн энэ өдөр мэндэлсэн 15 хүүхдэд аав ээж нь Гүррагчаа гэж нэр хайрласан байна. "]
[Tweet "Мөн энэ өдөр төрсөн 9 хүүхдийн нэрэнд Сансар гэж үг орохоос гадна, Од, Гариг, Гүр Жанибеков, Сансархүү нэртэй олон хүүхдүүд мэндэлжээ. "]
Өнөөдөр тэдний 40 насны төрсөн өдөр. Бүгд Монгол орныхоо өнцөг булан бүрт, өрх гэрээ төвхнүүлж, өөр өөрсдийн ажил төрлөө эрхлэн амьдарч байна. Тэдний төлөөлөл болох Н.Гүррагчаа, Г.Гүррагчаа нартай утсаар холбогдлоо.
[Tweet "Г.Гүррагчаа: Би Ж.Гүррагчаа баатрыг яг нисэхэд нь төрсөн"]
-Би Сүхбаатар айгийн Баруун- урт суманд 1981 оны 3-р сарын 22-нд төрсөн. Монголын Радиогоор Монгол хүн сансарт нислээ гэж зарлах яг тэр үед нь би төрсөн гэдэг. Эмнэлгийн удирдлагаас Гүр Жанибеков гэж нэр өгсөн ч өвөө Монгол нэр өгнө гэж эсэргүүцээд Гүррагчаа болгосон гэнэ лээ. Би Гүррагчаа баатартай 20 настайдаа анх уулзсан. Монголын бахархалт хүнтэй уулзаж, бас өөртэйгөө ижилхэн нэртэй найзуудтайгаа уулзаж, танилцсандаа их баяртай явдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.