Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы ГХЯ-ны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы ГХЯ-ны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы Гадаад хэргийн яамны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийжээ.

Талууд уулзалтын эхэнд Ковид-19 цар тахлын үе дэх нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна. [su_quote]Сайд Б.Батцэцэг Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 14 400 тун вакцин хүлээн авснаа мэдэгдэж, тус хөтөлбөрийн томоохон хандивлагч Герман Улсад талархлаа илэрхийлэв.[/su_quote] Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа Төрийн сайд Н.Аннен илэрхийллээ. 0R5A3236 1536x1024 300x200 Сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын байгууллагын хүрээнд хамтын  ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.