Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

[Tweet "Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна."]

2021 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.[Tweet "Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна."] Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.