Хачигт халдварын зургаан цэгээс хачиг цуглуулан тандалт судалгааг хийжээ
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-наас 30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийжээ.
Тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа, мөн эрсдэлт бүлгийн 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц зэргийг авч ажилласан байна.
Тус ажлын хүрээнд Мөнгөнморьт сумын дунд сургууль, сургуулийн дотуур байрны сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс хачгаар дамжих халдварын эрсдэл, хор нөлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.