Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна

Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзах үеэрээ өсвөр насны сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тэднийг нийгмийн нэгэн эд эс болоход хамтран ажиллахаар болжээ.
[su_quote]Ковид-19 цар тахлаас үүдэн “Пандемик стресс” гэсэн шинэ ойлголт гарч ирснийг ДЭМБ-аас зарласан. “Пандемик стресс” нь удаан хугацаанд хөл хорионд байсан сурагчдад ч тулгарч байгаа бөгөөд үүнийг даван туулахад нь туслах аргыг хамтран хайж, ажил хэрэг болгохоор тохирчээ. [/su_quote]
Үүнээс гадна теле болон онлайн сургалтын хүртээмжийг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох гээд олон чухал асуудлаар санал солилцож хамтрахаар болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.