"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ий хүрээнд 102 халдвартай хүнийг илрүүллээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагт 36903 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 55 хүнээс халдвар илэрчээ. 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн байна.
[Tweet "Ингэснээр 102 хүн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд хадлвартай болох нь тогтоогдоод байна."]Бусад нь өмнө нь халдвар авсан хүмүсүийн анхны болон ойрын хавьтлаас илэрчээ.
[su_quote]Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо 1852 болсон. Улсын хэмжээнд 2178 хүн кластераар өвчилжээ. Зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд улсын хэмжээнд 2693 хүн халдвар авсан байна. Үүнээс 1930 нь эдгэрсэн. Нийт 745 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд-2, хүнд-6, хүндэвтэр-80, хөнгөн-635 хүн байна.[/su_quote]
Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:
-Өчигдөр/2021.02.21/32 мянган өрхөөс шинжилгээ авах байсан ч 51 мянган өрхөөс шинжилгээ авсан. Иргэд ажилдаа явахад шинжилгээ нэхэх байх гэдэг үүднээс нэг гэр бүлээс олон хүн өгч байна. [Tweet "Өнөөдрөөс БЗД-т 10 мянга орчим өрхөөс шинжилгээ аваад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ дуусна."] Явуулын 50 багаар шинжилгээг авна. Өрх бүрээс нэг л хүн өгнө. Гэхдээ цаашид тандалт, судалгаа үргэлжилнэ. Бусад дүргүүдэд шинжилгээ өгч амжаагүй өрхүүдийг явуулын багууд дахин аваад явж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.