З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг АТГ-ын дарга, дэд даргад томилохыг ХЗБХ-оор дэмжлээ

З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг АТГ-ын дарга, дэд даргад томилохыг ХЗБХ-оор дэмжлээ
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын eрөнхийлөгчийн санал болгосоноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. [su_quote]Монгол Улсын eрөнхийлөгч З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаар томилуулах санал хүргүүлсэн юм. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн харъяат бөгөөд eрөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон хүн аж. Харин дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь Төв аймгийн харъяат нэгэн юм.[/su_quote] Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэхийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Мөн хурлаар АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.