2019 оны Голдманы байгаль орчны шагналыг “Ирвэс хамгаалах сан”-ийн захирал А.Баяржаргал хүртлээ

2019 оны Голдманы байгаль орчны шагналыг “Ирвэс хамгаалах сан”-ийн захирал А.Баяржаргал хүртлээ
Голдманы шагнал бол байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд  гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог “Ногоон Нобел” гэж алдаршсан, олон улсад хүндтэй шагнал юм. Уг шагналыг 2007 онд “Онги гол хөдөлгөөн”-ий тэргүүн Ц. Мөнхбаяр хүртэж байсан билээ. Харин манай улсаас хоёр дахь удаагаа ийнхүү “Ирвэс хамгаалах сан”-ийн захирал А.Баяржаргал "Голдманы эзэн” болж байна. [su_quote]А.Баяржаргалтай хамт Либери улсын Альфред Брачел, Македоноос Ана Колови Лисоска, Кукийн арлуудаас Жаклин Эванс, Чили улсын Албано Курамил, АНУ-ын Линда Гарсиа нарын таван хүн хүртжээ.[/su_quote] Ирвэс Хамгаалах сан (ИХС) нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах зорилгоор ажилладаг. Мөн дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (ОУИХС) www.snowleopard.org , улс орнуудад энэ чиглэлийн байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэн цоохор ирвэс хамгаалахад татан оролцуулахад чиглүүлэн ажилладаг юм. Голдман Байгаль орчны шагналыг 1989 онд иргэний удирдагчид болох Richard N.Goldman, Rhoda H. Goldman нар байгуулжээ.  2019 оны байдлаар Голдманы шагналын сан 200,000 доллар бөгөөд Голдманы шагналтнууд Сан Франциско, Вашингтон зэрэг хотуудаар 10 өдрийн аялалд оролцож хэвлэлийг бага хуралд хамрагдаж, улс төр, байгаль орчны удирдагчидтай уулзах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.