Тавантолгой- Шивээговь чиглэлд шинээр “нүүрсний зам” бий болно. Шинэ хулгай хэнийх вэ?

Тавантолгой- Шивээговь чиглэлд шинээр “нүүрсний зам” бий болно. Шинэ хулгай хэнийх вэ?
Сэтгүүлч Б.Отгон "Монголын 33 говь уйлж байна" цуварлыг бичиж эхэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа нийтэлдэг уг цувралдаа Монголын говийн бүс уул уурхайн нөлөөгөөр хэрхэн сүйдэж, эзгүйрч байгааг харуулахыг зорьжээ. Энэ удаад Говьсүмбэр аймгийн онцолсон байна.  Тэрээр ...Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд " Страто " гэх компан нүүрс боловсруулах үйлдвэр барьжээ. "Үйлдвэрт Тавантолгойн нүүрсийг авчирч боловсруулан БНХАУ-руу гаргаж , шахмал түлшээ Улаанбаатар руу Төмөр замаар тээвэрлэнэ" гэж нутгийн иргэдэд мэдээлсэн байна. Гэвч шахмал түлшний үйлдвэр өөр газар баригдаад байгаа учраас яг Улаанбаатарыг утаагүй болгох зорилготой юу гэдэг нь эргэлзээтэй. "Страто " компани Тавантолгойн нүүрсийг Өмнөговийн 3, Дундговийн 3, Говьсүмбэрийн Шивээговь сумаар тээвэрлэх сайжруулсан шороон зам барьж эхэлжээ.  [su_quote]Хүнд даацын машинууд сайжруулсан замаар явсан нэртэй ч 400 км үргэлжлэх энэ зам өргөөшөө хэдэн км газар олон салаа шороон зам үүсгэхийг тааварлашгүй. Зөвхөн Шивээговь суманд л гэхэд 10 гаруй малчны өвөлжөө хаваржааг энэ зам дайрсан байна. Хамгийн ойрхон айлын өвөлжөө гэхэд уг замаас 400 м хүрэхгүй газарт байрлаж байна. [/su_quote] Тавантолгойн нүүрсийг боловсруулж Хятад руу гаргахын төлөө нааш нь 400 км тээвэрлэх нь илүү зардал баймаар....Одоогоор Шивээ говь суманд нүүрсээ угаахын тулд гүний хоёр худаг гаргаад байна. Шивээ говь сумын иргэд өвөлжээ хаваржааг дайруулан зам барихыг эсэргүүцэн хөдөлгөөн байгуулжээ. 58382251 1293571960793273 3701332197840519168 n 300x169 Говьд цөлжилт, хуурайшилт хамгийн тулгамдсан асуудал болоод байхад дээрээс нь олон км газар хүнд даацын машинаар нүүрс тээвэрлэснээр говийн эко системд аюул учруулна гэж үзэж байна. Нутгийн малчдыг шаардлага тавихад "Страто" компанийхан:" Дээрээсээ засгийн газрын хийж байгаа ажил та нарт хамаагүй,Д.Сумьяабазар сайдын 20 машин энэ нүүрсний замд тээвэрлэлт хийнэ,З. Энхболдын компани " гэх мэтээр дарамталдаг байна. Учир битүүлэг, ямар ч зөвшөөрөлгүй зам харгуй бариад буй энэ нүүрс боловсруулах үйлдвэр Хэн гэдэг эрх мэдэлтний " хулгай" вэ???? 58019444 1293572060793263 145530714807336960 n 300x169
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.