ЕБС-уудад “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг байршууллаа

ЕБС-уудад “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг байршууллаа
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран  төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав. [su_quote]Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй юм.[/su_quote] “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байна. a371127b76e18cb2c5fbfdb0e06713e5 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.