"Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2-аар орцонд хөл хорио тогтоолоо
БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтанд авлаа.
Яг одоо иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийж байна.
Тусгаарлалтад орсон иргэд,
-Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
-Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
-Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Та бүхэн тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.