Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: [Tweet "Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна."] 2021 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. [Tweet "Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй."] Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.