Баян-Өлгий аймгийн Толбо сумын нийт төрийн албан хаагчид бүтэн сар цалингаа авч чадахгүй болжээ
Баян-Өлгий аймгийн Толбо сумын улс төржилтөөс болж сумын нийт төрийн албан хаагчид бүтэн сар цалингаа авч чадахгүй болжээ.
[Tweet "Толбо сумын өмнөх засаг дарга Ш.Сабит сумын Санхүүгийн албаны даргаар үлдэнэ гэж зүтгэснээс болж ийм байдалд хүрчээ."]
[su_quote]2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн Толбо суманд АН ялалт байгуулж, сумын засаг даргаар АН-аас Н.Еркежан 2020.01.05-нд сонгогджээ. Гэтэл үүнээс нэг өдрийн өмнө буюу 2021.01.04 нд сумын өмнөх засаг дарга Ш.Сабит нь засаг даргын орлогч асан М.Еркинбект хууль бусаар засаг даргын эрхийг шилжүүлж, сумын Санхүүгийн албаны даргаар өөрийгөө томилуулсан байна. Засаг даргаар сонгогдсон Н.Еркежан нь тухайн томилгоог хууль бус хэмээн үзэж, Ш.Сабитийг уг албан тушаалаас нь чөлөөлж, Санхүүгийн албаныб даргаар К.Турсынханыг түр тушаалаар томилсон байна.[/su_quote]
Сумын өмнөх засаг дарга буюу өөрийгөө санхүүгийн албаны даргаар хууль зөрчин томилуулсан Ш.Сабит нь Аймгийн засаг даргын орлогч асан Ш.Хабилын төрсөн дүү юм. Аймгийн засаг дарга Д.Бауыржан ба засаг даргын орлогч асан Ш.Хабыл нар Ш.Хабылийн төрсөн дүү Ш.Сабитээс өөр хүүнийг уг албан тушаалд томилох ёсгүй гэж Н.Еркежанд тулган шаардалтыг одоог хүртэл тавьсаар байна. Тэд К.Турсынханд төрийн санг захиран зарцуулах эрх , гарын үсгийн баталгааг өгөлгүй өдөр өнгөөрсөөр байна. Үүнээс болж Толбо сумын төрийн албан хаагчид 1-р сарын цалингаа өнөөдрийг болтол авч чадсангүй. Мэдээж банкны зээлтэй хүмүүсийн зээлийн хүү хэтэрсэн байна. Цар тахлын хүнд хэцүү үед бэлэн байдлыг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн сумдад хуваагдсан 16 сая төгрөгийг гаргах боломжгүй болсон. Эмч нарын хамгаалалтын хувцас хунар, бусад хэрэгсэл, эм тариа, бензин шатахуун зэргийг Толбо сумынхан авч чадахгүй болжээ
Ийм хүнд хэцүү цагт иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн албан тушаалын төлөө ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд газар авсаар байна. Иргэдийн сонголтыг хүндэтгэж, шиээр сонгогдсон засаг даргад хэвийн ажиллах боломж олгохыг МУ-ын ерөнхий сайд, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Сангийн Яамны сонорт хүргээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.