Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан

Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан
Тагнуулын Ерөнхий Газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурцыг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас саатуулж байцааж эхэлжээ. [su_quote]Түүнийг цаглан хорилгүйгээр түр саатуулж байгаа гэх мэдээлэл анхлан гарч байсан ч ЦЕГ-аас мэдээлэл хийж хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг байцаахын сацуу үргэлжлүүлэн цагдах хорих бололтой.[/su_quote] ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан ийнхүү байцааж байгаа ажээ. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, ингэхдээ хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгаж байгаа ажээ. Энэ хэрэгт ТЕГ-ын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтныг буруутган  цагдан хориод байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.