Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай байна

Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

[Tweet "Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна."]

 2021 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  А[Tweet "лтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна."] Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 19-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.