Улаанбаатар хотод шинээр 10 хүнээс халдвар илэрч халдварын тоо 1536 боллоо
ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -[Tweet "Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр улсын хэмжээнд нийт 17646 хүн шинжилгээ хийсэн. Үүнээс 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна."] Дээрх 10 хүн бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 709 хүн халдвар авсан байна. Харин улсын хэмжээнд 1035 халдвар кластр голомтод бүртгэгдсэн. [Tweet "Зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд улсын хэмжээнд нийт 1536 хүн халдвар аваад байна."] [Tweet "Нийт 530 хүнийг эмжчилж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд 10, хүндэвтэр 40, хөнгөн 478 хүн байна."] ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: [su_quote]Коронавирусийн халдвар тархалт өнгөрөгч долоо хоногоос 35 хувиар буурах хандлагатай гэж тооцоолж байна. Учир нь сүүлийн 24-48 хоногийн дотор халдвартай байсан аймгуудад халдвар шинээр бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн 10 голомтоос гурав нь л идэвхитэй байна.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.