Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: [Tweet "Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна."] 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. [Tweet "Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно."]Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.