Он гарсаар гэрлийн шон мөргөх ослоор 3 амиа алдаж, 16 хүн гэмтсэн байна

Он гарсаар гэрлийн шон мөргөх ослоор 3 амиа алдаж, 16 хүн гэмтсэн байна
2021.01.15-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний "Жаст ойл" ШТС-ын зүүн замд Toyota Camry маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтсэн ноцтой осол гарсан байна.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед авто замын гадаргуу хэсэг дээр халтиргаа гулгаа үүсэж, өвлийн дугуйтай байсан ч дугуйн барьцалдах чадвар мууддаг.
[su_quote]Энэ он гарсаар гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн байна.[/su_quote]
Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хөдөлгөөнд оролцоорой.
136996550 1934467036694043 5031758606999181338 n 300x156 138616857 1934467050027375 6936577439622363192 n 300x156 138794044 1934467026694044 8906355465505807957 n 300x156

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.