Хөвсгөл аймагт одоо ч газар хөдөлсөөр байна
Хөвсгөл аймгийн Ханх суманд одоо ч газар хөдөлсөөр байгаа тухай Ханх сумын шуурхай штабын дарга Д.Баасансүрэн ярьжээ. Мөн тэрээр 30 минутын зайтай чичирхийлэл өгч байгааг ч онцолжээ. Ханх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр байгаа тул иргэд, оршин суугчдын айж, сандарсан байдал ч төдийлөн арилаагүй байгаа ажээ.
[su_quote]Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх суманд 19:10 цагт 4.8 магнитуд,20:01:15 цагт 3.8 хүчтэй газар хөдлөлт болсон байна. [/su_quote]
Мөн өнөөдөр Хөвсгөлөөс гадна Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос зүүн тийш 13 км-ийн зайд 3.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь хүчтэй хөдлөлтөд тооцогдохгүй ч Өлгий хотын бүх оршин суугчдад мэдрэгдэж, багагүй сандарчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.