Хөвсгөл аймгийн Ханх суманд одоо ч газар хөдөлсөөр байна

Хөвсгөл аймгийн Ханх суманд одоо ч газар хөдөлсөөр байна
Өглөөний 05:00 цагаас эхээлсэн газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл аймгийн Ханх сум. Тус суманд өглөөний 05:00 цагаас эхлээд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт 100 гаруй удаа болсон байна.  Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ [Tweet "магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна."] Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр . Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна. [Tweet "Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991 онд бүртгэгдэж байжээ."] Уг ауудлаар аймгийн Шуурхай штаб мэдээлэл хийснийг Хөвсгөл телевиз дамжуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.