БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг зохион байгуулжээ

БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг  зохион байгуулжээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгуулжээ.

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна.

Эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд аж.

Мөн Монгол Улсад гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамжийг тушааж, аливаа зөрчилд холбогдоогүй байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840,000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг.
                                            Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.