Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: [Tweet "Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна."] 2020 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. [Tweet "Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна."] Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай газруудаар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ,  цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.