Хатуу хөл хорио тогтоосонд хугацаанд 15 байгууллага л ажиллана
Нийслэлд энэ сарын 23-ны 06.00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг Нийслэлийн Онцгой комисст чиглэл болголоо.
Үүнд,
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
- Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
- Банк
- Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
- Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулуах/
- Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
- Оршуулгын үйл ажиллагаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.