Дохио!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Дохио!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

[Tweet "Өнөөдөр Говь-Алтай аймгийн  өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ."]

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

[Tweet "Өнөөдөр  уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна."]

2020 оны 12 дугаар сарын 11ий 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. [Tweet "Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно."] Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Багануур хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.