Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

[Tweet "Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна."]

2020 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. [Tweet "Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно."]Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.