Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
[Tweet "Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна."]
2020 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. [Tweet "Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй."] Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.