Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговьд 4 халдвар шинээр илэрлээ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
[Tweet "24 цагийн байдлаар 20200 хүнд шинжилгээ хийхэд 11 халдвар шинээр илэрсэн байна."]Энэ нь өмнөх өдрөөс нэгээр буурсан үзүүлэлт.
Дээрх шинэ халдварын гурав нь Улаанбаатар хотод /өмнөх хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс, нэг нь автобус баазын жолооийн ойрын хавьтлаас илэрсэн/,
Сэлэнгэ аймагт дөрвөн халдвар/гэр бүлийн болон ойрын хавьтал/,
Дорноговь аймгийн Замын–Үүд суманд мөн дөрвөн хүнээс халдвар илэрсэн.
[Tweet "Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй."]
Улсын хэмжээнд 397 хүн дотоодоосоо халдвар авсан байна. Зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд 842 болжээ. Үүнээс эдгэрсэн 368, ажиглалтад 35, гэрийн хяналтад 11, үлдсэн нь ажиглалт, тандалтад байна.
[su_quote]Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д 465 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс маш хүнд гэсэн оноштой хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 76, хөнгөн 375 хүн байна.[/su_quote]
Сэлэнгэ аймагт мөн өвчтөн авч эмчилж эхэлсэн. Одоогоор дөрвөн хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.