Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
[Tweet "Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна."]
2020 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй.[Tweet "Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй."]Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.