Хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг ашиглалтад орууллаа
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.
Хэрэглээнд нэвтрүүлэхдээ:
- ААН байгууллагууд: www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна
- Иргэд: Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ
Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.