Улаанбаатарт 17-19 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17-19 градус хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

[Tweet "Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна."]

2020 оны 12 дугаар сарын 03ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

[Tweet "Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, Увс нуурын хотгороор ялимгүй цас орно."] Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.