Гацсан иргэд буцаж эхэллээ

Гацсан иргэд буцаж эхэллээ
Улаанбаатар хотод гацсан 85 мянган иргэнийг өнөөдрөөс орон нутаг руу буцааж эхэллээ. Нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бол хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм. [Tweet "16 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа юм."] Бэлтгэл ажлыг хангаж 7 байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх автобуудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийж ажиллаж байна. [Tweet "Иргэдийг нэвтрүүлэх ажлыг Драгон, Лавай, Тэнгэр авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна."] Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байна. “Ковид 19” вирусын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжид үе шаттайгаар зохион байгуулж зорчуулах ажлыг хийнэ. 3G5WTWQ8uAmkQhuB5RM1 300x139 128780433 181492423685712 3729886072418771292 n 300x225 128972487 743507456355432 8068848944602665400 n 300x225 128529437 403232190824140 7868909381159493083 n 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.