11 сарын дотор зам тээврийн ослоор 410 хүн нас баржээ!
[Tweet "2020 он гарсаар 11 сарын дотор зам тээврийн ослоор 410 хүн нас баржээ. Түүний дотор 61 нь хүүхэд!"]

Улмаар энэ 11 сарын дотор зам тээврийн ослоос болж 2610 хүн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэн, 18 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.
[Tweet "Мөн энэ 11 сарын дотор 60229 ослын дуудлага Тэвэрийн цагдаагийн албанд иржээ."]



Энэ бол жил бүр давтагддаг тоо. Зам тээврийн ослоор жил бүр ийм хэмжээний хүн нас барж, ийм хэмжээний осол, гэмтэл гардаг. Гэвч зам тээврийн ослыг бууруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас л аян, уриалга гарган ажиллаж байгаагаас өөрөөр ямар хөрөнгө оруулалт, ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна!!!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.