УИХ-ын дарга Г.Занданшатарын гэр бүлийн орлого нь 4 дахин өсчээ
УИХ-ын дарга Г.Занданшатар АТГ-аас гаргадаг Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг энэ удаа хүргэж байна.
Орлого: УИХ-ын гишүүн Г.Занданшатарын өөрийн орлого жилийн 94,3 сая төгрөг бөгөөд өнгөрсөн онд 169,2 сая байжээ. Харин түүний гэр бүлийн орлого энэ онд 133,4 сая байгаа нь өмнөх оноос 4 дахин өссөн үзүүлэлт аж. Учир нь өнгөрсөн онд 27,1 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Орон сууц: Харин УИХ-ын эрхэм дарга үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, нийтийн нэг орон сууцаа нийлүүлээд 722,6 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүний хувьд ямар нэгэн газар, үл хөдлөх хөрөнгөгүй гэжээ.
Тээврийн хэрэгсэл: Тэрээр ерөнхийлөгчийн адил мөн л нэг машинтай гэнэ. Түүний машин "Nissan Morano" маркийнх бөгөөд 80 саяар үнэлжээ.
Хадгаламж, зээл: УИХ-ын дарга мөн л харилцах данс, төлбөрийн картандаа нэг ч төгрөггүй хэмээн мэдүүлсэн байх аж. Харин дотоодын банк санхүүгийн байгууллагад 126,3 сая, гадаадад 13,3 сая төгрөгийн хадгаламжтай.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.