12-р сарын 01-ээс эхлээд 100-аад мянган зорчигч хөдөө орон нутаг, Улаанбаатарын хооронд зорчино
Улсын онцой комиссийн шуурхай ажлын хэсэг хуралдаж, хурлаас гарсан шийдвэрүүдээ танилцууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Хөдөө орон нутгийн иргэдийн 12-р сарын 01-ээс эхлээд нэгдсэн журмаар гаргахаар болсон. Ингэхдээ эхний долоо хоногт халдвар гараагүй 16 аймгийн иргэдий түрүүлж гаргана. Харин 12-р сарын 07-оос хойш Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон зэрэг халдвар гарсан аймгуудын иргэдийг гаргана. Мөн 12-р сарын 07-оос хойш эрүүл буюу манай стратегийн гол бүс болсон Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна.
Хөл, хориог сунгах эсэхийг судалж байна. Тодорхой шийдэлд хүрээгүй байна.
ЗХЯ-ны ТНБД С.Батболд: 100-аад мянган иргэн орон нутаг руу гарна
-Тээвэрлэлт хийх цагийн хуваарь гарсан. Бид өнгөрсөн 3-4 өдөрт судалгаа авсан. 85 мянга орчим иргэн хамрагдсан. [Tweet "Цаашид 100-аад мянган зорчигч хөдөө орон нутаг, Улаанбаатарын хооронд зорчино гэж тооцож байна."] 11-р сарын 29-өөс эхэлж шинжилгээ авч эхэлнэ. 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Шинжилгээний 20 цэг байгуулсан.
Журмын хүрээнд тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна.
1-рт, хувийн тээврийн хэрэгслээрээ иргэд явж болно.
2-рт, нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг явуулна.
[su_quote]Цахим системийг ашиглаж аль болох бодит харилцааг бага үүсгэх үүднээс 119.мн хаягаар бүртгэж байна. Бүртгэхэд нэлээн олон асуумж бий. Түүний дараа хүсэлтийг нь харж байгаад явах байрлалаас нь хамаараад шинжилгээ өгөх байр, явах цагийн хуваарийг шууд заж өгнө. Энэ дагуу шинжилгээгээ хийнэ.[/su_quote]
Тиймээс иргэд цагийн хуваарийн дагуу хоцрохгүй байвал асуудал хурдан шийдэгдэнэ. ШИнжилгээний хариу 8 цагийн дараа гарна. [Tweet "Шинжилгээний хариу мөн 119.мн хаягаар гарна."]
Нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс тогтоосон хэд хэдэн авто вокзалаас явуулна. Замд хооллох газрууд бүгд хаалттай байгаа учир өөр өөрсдийн хоол, ундаа авч явахыг иргэдэд сануулж байна. Орон нутагтаа очоод иргэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлана. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө.
Хувийн тээврийн хэрэгсэлээр зорчих иргэд мөн ялгаагүй. Замдаа хяналтын байгууллагуудаар бүртгүүлээд, хамгийн сүүлд очсон газраа үүнээс цааш явахгүй гэдгээ хэлж бүртгүүлнэ.
Ер нь 10 өдрийн дотор зохион байгуулна гэж тооцоолж байна. Эхний ээлжинд иргэдийг явуулна. Дараа нь оюутнуудыг явуулна.
Үүнтэй холбоотойгоор цагийн хуваарь гарсан. Тухайлбал,
Драгон авто төв дээрээс: 08:00 цагт Архангай, 11:00 цагт Баянхонгор, 12:00 Баян-Өлгий, 14:00 цагт Увс, 16:00 цагт Ховд аймаг руу явна.
Тэнгэр худалдааны төвөөс: 08:00 цагт Дорнод, 10:00 цагт Сүхбаатар, 12:00 Хэнтий, 14:00 17:00 цагт Булган явна.
Лавай авто төвөөс: 08:00 цагаас Өвөрхангай, 10:00 Төв аймаг, 12:00 Завха, 14:00 Дундговь, 16:00 цагаас Хөвсгөл рүү явна.
Үүнээс гадна агаарын тээврээр зорчих боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.