Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20, Дорноговь аймагт 1 халдвар шинээр нэмэгдлээ

Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20, Дорноговь аймагт 1 халдвар шинээр нэмэгдлээ
ЭМЯ-аас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. Өчигдөр буюу 11-р сарын 24-ний өдөр улсын хэмжээнд нийт 3301 хүнд шинжилгээ хийсэн байна. [Tweet "Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр нэмэгдсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 60 хүн хадвар авсан нь тогтоогдсон."] Энэ зургаан хүн нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүс юм. Мөн [Tweet "Дорноговь аймгийн айраг суманд нэг тохиолдол шинээр нэмэгдэж, тус аймгийн халдварын тоо 18 болсон байна."] Харин [Tweet "Сэлэнгэ аймагт нийт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн. Нийт 141 хүн тус аймагт халдвар аваад байна."] Улсынхэмжээнд нийт 950 хүнийг халдварын голомтын ойрын хавьтлаар бүртгэсэн. Бүгд анхны шинжилгээнд хамрагдсан. Зарим нь хоёр дахь, гурав дахь шинжилгээндээ явж байна. Дотоодод гарсан халдварын тоо 263, Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 699 боллоо. [Tweet "Биеийн байдал хүнд гурван хүн, хүндэвтэр 56, хөнгөн 291 хүн байна."]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.