Сургуулийн захирлуудтай уулзлаа

Сургуулийн захирлуудтай уулзлаа
Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БЗД-ийн засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд төрийн өмчийн сургуульд хамрагдалтын хувь болон урсгал засварын явцтай танилцаж 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу хийх чиглэл өгөв.
[su_quote]Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын үед цахим болон танхимын сургалтыг хослуулан нэг ангид 20-25 хүүхэд суралцаж, 1-1,5 метрийн зайтай сууж хичээллэнэ.[/su_quote] Мөн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэх бол дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байгааг дуулгалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.