Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
[Tweet "Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна."]Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.