Нэг өдрийн дотор халдварын тоо 38-аар нэмэгдлээ

Нэг өдрийн дотор халдварын тоо 38-аар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан 11-р сарын 18-гы хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар авсан хүний тоо шинээр 38-аар нэмэгдэж Монгол Улсад батлагдсан тохиолдол 473 боллоо.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -2020 оны 11-р сарын 18-ны 11.00-17.00 цагийн хооронд 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Үүний дотор ХӨСҮТ-д 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн ажилтан нэг хүн халдвар авсан. Дархан-Уул аймгийн нэгдсэн лабораторид 348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс, Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Сэлэнгэд батлагдсан 13 тохиолдол бол халдвар авсан иргэдийн  ойрын хавьтлууд байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 473. Дотоодын халдвар:
  • Сэлэнгэд-23
  • Дарханд-8
  • Говьсүмбэрт-1
  • Улаанбаатарт- 15 тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэрээс гадна Эрдэнэт хотод мөн хөл хорио тогтоогоод байна.Түүнчлэн БЗД-т халдвар гарснаасүүдэн тус дүүргийн 4,9,26-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.